Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019/12/30

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх ёслолд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Төрийн соёрхол хүртсэн Улсын филармоний “Баянмонгол” чуулгын болон “Харанга” хамтлагийн уран бүтээлчид, мөн Төрийн шагнал хүртсэн эрхмүүдийн төлөөлөл оролцов.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404