Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо
2019/12/27

Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль  сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 31 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо.

Шагнал гардуулах арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц хэлэхдээ “Нийслэлийн 2019 оны ”Хөдөлмөрийн аварга”-уудад амжилт хүсч, баяр хүргэе. Та бүхнийг өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж, нийслэлийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов. 

Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Н.Батмөнх,“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн машины жолооч В.Чулуунбаатар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Т.Алтансувд, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын жолооч С.Батсүх, Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн жолооч Ж.Мөнхбаяр, СХД дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн жолооч, жижүүрийн цагдаа Б.Буянбат, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн Физикийн багш Н.Оюунчимэг, нийслэлийн Авто зам хөгжлийн газрын мэргэжилтэн М.Ганбаатар, Амгалан амаржих газрын Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Ц.Байгалмаа нарын 31  иргэн хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа манлайллаа.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404