Чуулганы ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо
2019/12/26

Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид Сонгуулийн тухай хуулиа баталснаас хойш хуваарийн дагуу хуралдах, намын бүлэг, зөвлөл болон байнгын хороод энэ долоо хоногт хуралдаагүй юм. Тиймээс байнгын хороод хуралдаагүй учраас чуулганы хуралдаан нь хуралдахгүй. Өөрөөр хэлбэл, 2020 оны тоглоомын дүрэм болох Сонгуулийн хуулиа баталсан гишүүд шинэ оноос өмнө тойргоо тойглож явна.

2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн нэр дэвшигчид сонгогчийн саналыг татах зорилгоор ямар нэг бэлэг, бэлэн мөнгө тараах нь хуулиар хориотой учраас гишүүд он гарахаас урьтаж сонгогчидтойгоо уулзаж, бэлэг тараах ажилдаа гарсан бололтой. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа “зогсч”, харин гишүүд албан бусаар “баярлаад” завгүй явна. Эхнээсээ ч гурил будаа тарааж, нутгийн зөвлөл, аймгийн төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн багш нарын шинэ жил гээд гишүүдийн оролцохгүй шинэ жил гэж лав үгүй болж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404