Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг чинь сонгуулийн шоу шүү дээ
2019/12/26

Сангийн сайд Хүрэлбаатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа  “Монгол Улсын Засгийн газар ойрын хэдэн жилийн ирээдүйг зөв, оновчтой явуулахын тулд Татварын багц хуулийг санаачилж батлуулсан. Уг хуулиар ААН, иргэдэд тусдаг татварын дарамтыг багасгах мөн иргэдийг бизнес хийх боломж нөхцөлөөр хангаж, амьжиргааг нь дэмжихэд чиглэгдсэн ийм өөрчлөлтүүдийг Татварын багц хуулиар шийдвэрлэсэн. Ингэхдээ дэлхийн бусад орны туршлагуудыг судалж үзээд Татварын багц хуульд суулгасан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэдэнтээ зохион байгуулж баталсан. Энэ хуулийг дагаж 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүллээ. Холбогдох журмуудыг хамгийн сүүлийн байдлаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар оруулж батлууллаа. Шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Татварын багц хууль хэрэгжиж эхлэхэд үндсэндээ бэлэн байгаа. Сонгууль дөхөж байна, бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүд их ч байдаг юм байна. Тэдний зүгээс татварыг нэмэхгүй байх асуудал тавьж байна гэж ойлгож байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг чинь сонгуулийн шоу шүү дээ. Энэ бол ганц Монголд биш дэлхий даяар л гарч байсан шоу. Энийгээ шоу хийж байгаа хүмүүсээсээ очиж асуух хэрэгтэй” гэж  илэрхийллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404