Ж.Мөнхбат: Нэг сайд, даргын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль.
2019/12/25

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намын бүлгийнхээ хурал дээр "Нэг сайд, даргын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль. Би ах нарыг шүүмжилмээр байгаа юм, Ө.Энхтүвшин сайд аа, Ц.Нямдорж сайд аа, Нямаагийн Энхболд сайд аа, Ч.Улаан сайд аа. Би харин Лүндээ даргыг зарчим заасан гэж бодож байгаа. Нэг даргын суудал онгойх сураг дуулдахаар гүйлдчихдэг.

Яагаад У.Хүрэлсүхийг М.Энхболдтой, Мөнхбатыг Оюун-Эрдэнэтэй суулгаж байгаад “…Муу нуснууд минь болиорой” гээд, хэрэгтэй бол шанаадаад, алгадаж байгаад ч гэсэн энэ намын эв нэгдлийг та нар авч гарч чадаагүй юм бэ. Яагаад та нар нэг талд нь гараад өнөөдрийг хүртэл дэвэргээд, өөгшүүлээд явуулсан юм бэ.

Энэ үнэн шүү дээ. Ийм л юм болсон. Ийм боломж манай 1950 оны ах нарт байсан. Би үнэхээр харамсаж байгаа юм. Арай ч дээ. Энэ намыг ийм болгоход гурван сайд, нэг горилогч, та дөрвийн алдаа байгаа шүү. Тэрийгээ хүлээн зөвшөөрөөрэй. Одоо яах юм бэ. Бие биеэсээ өс авах гэж байгаа юм шиг цаашаа явах уу” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404