Индонезод автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2019/12/25

Индонезын Өмнөд Суматра мужид явж байсан нэгэн автобус огцом эрэг рүү онхолдож, гол руу унасны улмаас 26 хүн амиа алдаж, 13 хүн гэмтжээ.

 

Уг осол даваа гарагийн шөнө болсон бөгөөд 150 орчим метрийн өндрөөс унасан автобусанд 50 орчим зорчигч байжээ. Тэд Бенгкулу хотоос Палембанг хотыг зорин явж байжээ.

 

Ослын газарт аврах албаны 120 орчим ажилтан ажиллаж байгаагийн зэрэгцээ цагдаагийн ажилтнууд ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Мөн осол болсон газрын ойролцоох замуудыг хаасан байна.

 

Индонезод өмнө нь зам тээврийн томоохон осол олон гарч байжээ. Өнгөрсөн онд Баруун Ява мужид 40 зорчигч бүхий жуулчдын автобус осолдсоны улмаас 27 хүн амиа алджээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404