Сонгуулийн сурталчилгаа эхэлжээ.
2019/12/25

Нийслэлийн Баянгол дүүргээс МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон "Оргил" дэлгүүрийн эзэн Ж.Ганбаатар саяхан тойргийнхоо оршин суугч хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараасан гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл бэлгийн цувааг АН-ын дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэв. 

АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн сонгогдсон Баянгол дүүрэгт “Монгол хүн монголын үнэт эрдэнэ” гэсэн бичигтэй 25 кг, “Заан” нэртэй 2 кг-ын савлагаа бүхий  цагаан будааг  шинэ жилийн баярын бэлэг болгон тараажээ.

Тэрбээр цагаан будаан дээрээ “Эрхэм Баянголчууд та бүхэн угтан ирж буй арван долдугаар жарны цагаан хулгана жилийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн цаас хадсан нь анхаарал татсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404