Хонконгт зул сарын баярын өмнөх өдөр жагсаал болжээ
2019/12/25

Хонконгт мягмар гарагт буюу зул сарын баярын өмнөх өдөр Засгийн газрыг эсэргүүцэгчид жуулчдын аялах дуртай газруудад жагсжээ. Цагдаагийн ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, нунтаг чинжүү шүршигч, резинэн сумтай буу болон бусад хэрэгслийг ашиглажээ.

 

Цагдаагийн алба хаагчдыг Цим Ша Цуй, Мон Кок зэрэг дүүрэгт байршуулж, замуудыг хаахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор усан буу байрлуулжээ. Хонконгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Монг Кок дүүрэг дэх “HSBC” банкийг сүйтгэж, хэд хэдэн гэрлэн дохио болон метроны буудал руу нэвтрэх хаалганд гал тавьсан байна.

 

Сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт өнгөрсөн зургадугаар сараас өрнөж эхэлсэн бөгөөд Хонконгийн засаг захиргаа уг баримт бичгийг эргүүлэн татсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа юм. Жагсагчид цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах зэрэг шаардлагуудаа биелүүлэхийг уриалж байгаа ажээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404