Согтуу жолооч дуудлагад явж байсан түргэний машинтай мөргөлджээ
2019/12/25

Урд шөнө согтуу жолооч түргэний машинтай мөргөлдсөн осол гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 2019.12.25-ны 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн байна.

Түргэн тусламжийн автомашин дуудлагад явж байжээ. Ослын улмаас нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх нэг автомашин эвдэрч тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал бий боллоо.

Согтуу жолоочоос болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох цаашлаад бусдын амьд явах эрх зөрчигдөх ноцтой үр дагавартай тул иргэд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404