Х.Баттулга 18 нас хүрээд асрамжийн төвөөс гарч буй 12 хүүхдийг ажилтай болголоо
2019/12/24

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь асрамж халамжийн төвөөс насанд хүрч нийгэмд бие даан гарч буй залуучуудад чиглэн “Бие даан амьдрах жишиг хөтөлбөр” боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд эцэг эхийн хайр халамж дутуу асрамжийн төвдөө насанд хүрсэн тэднийг төр анхааралдаа авах ёстой хэмээн үзэж МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн санаачилгаар энэ жил төвөөс гарсан 12 хүүхдийн ажил амьдралд анхаарал хандууллаа. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж 12 хүүхдийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд шаардлагатай 60 гаруй сая төгрөгийг Улаанбаатар төмөр замын удирдлага шийдвэрлэж байгаа бөгөөд цаашдаа жил бүрийн төгсөгчдөөс ҮБХИС, ХСИС, УБТЗ-ын дээд сургууль, түүний харьяа МСҮТ-д мэргэжил эзэмшихээр шалгалт өгч тэнцсэн оюутнуудын бүх зардлыг дааж ажлын байраар хангах үүргийг УБТЗ болон хууль хүчний байгууллагууд хүлээж байхаар талууд санамж бичигт гарын үсэг зурлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404