Н.Энхбаярт зориулсан гурав, дөрөвдөх удаагаа хууль баталлаа
2019/12/23

Сонгуулийн хуульд оруулсан дээрх заалтыг МАХН хэрхэн үзэж байгаа талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгаас тодрууллаа.

Тэрбээр "Хууль батлагчид ардчиллын зарчим, хууль дээдлэх зарчим, хүний эрхийн зарчим энэ бүхнийг уландаа гишгэсэн гэдгээ Сонгуулийн хуулийг батлах үеэрээ нотлон харууллаа. НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад Монгол Улс нэгдсэн. Тус Пактад бусдыг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Уг акцад нэгдэн орсныхоо хувьд Монгол Улс бүх баталж буй хууль, дүрэмдээ бусдыг үл ялгаварлан гадуурхана гэдгийг дагаж мөрдөж, суулгах ёстой.

Хоёрдугаарт, 2008 онд Үндсэн хуулийн Цэц маш тодорхой шийдвэр гаргасан. Хүнийг бүх насаар нь ялладаг байж болохгүй гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргачихсан. Мөн 2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуульд ялтай байх гэдэг ойлголтыг мөн байхгүй болгосон. Монгол Улсад хүнийг ялладаг эсвэл хаадаг хууль нь зөвхөн Эрүүгийн хууль. Гэтэл эрх баригчид Сонгуулийн хуулийн заалтыг нэг хүнд зориулж яллаж байна гэдэг нь манай улсад хууль дээдлэх бүх зарчим байхгүй болсных. Нэг бүлэглэлийн дарангуйлалд хүссэн хуулиа дуртай үедээ дүрэм, журамгүйгээр баталдаг ийм байдал руу гулсан орж байгаа нь харамсалтай. Бид эцсийг нь хүртэл явна. Зөвхөн Үндсэн хуулийн Цэцээр тогтохгүй НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана. Эцэст нь хэлэхэд, МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн хүн. Хийгээгүй хэрэгт нь хэлмэгдүүлж, Н.Энхбаярт зориулсан гурав, дөрөвдөх удаагаа хууль баталлаа"гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404