8000 хүүхэд дээр эмийн туршилт хийсэн гэсэн мэдээлэл ШИНЭ намын зөвлөл анхааралдаа авна
2019/12/23

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ШИНЭ намын удирдлагууд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Л.Болд:

 -Сонгуулийн хууль зөрчилтэй, асуудал дагуулсан хууль батлагдсан. Улс  төрийн 23 нам нэгдэж, сонгуулийн хуулин дээр ажилласан. Эрх баригч хүчнүүд жижиг намуудыг сонгуульд оролцуулахгүй байх бүхий л захиргаадалтын аргуудыг хэрэглэж байсан. Бусад намууд эвсэх нөхцөл байдлыг бий болгодог байлаа. Энэ удаагийн сонгуулийн хуулиар олон намууд тэгш өрсөлдөх бололцоог нээж өгсөн. 

 УИХ яаралтай хуралдаж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэлэлцэж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар яаралтай шийдвэр гаргах ёстой. УИХ-д өргөн баригдаагүй, ажлын хэсэг дээр яригдаагүй хуулийг хэлэлцэж болохгүй хэмээв. 

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 -Монголын 8000 хүүхэд дээр эмийн туршилт хийсэн гэсэн мэдээлэл сонслоо. Үүнийг ШИНЭ намын зөвлөл анхааралдаа авч, Монголын ард түмэн гадаадын эмийн туршилт хийж болохгүй гэж үзэж, нийтийн сонсгол зохион байгуулж, асуулга тавих шийдвэр гаргалаа. Эмийн туршилтад орж, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн эцэг эхийг хүлээн авч уулзана. Нийтийн сонсголыг ирэх оны хоёрдугаар сард явуулна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404