М.Анхцэцэг Доха хотноо хүрэл медаль хүртэв
2019/12/23

 “Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн оноо олгох тэмцээний нэг болох “Катарын цом” олон улсын тэмцээн энэ сарын 18-24-нд Катар улсын Доха хотноо болж байна.

 

Тус тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 76 кг-д хүрэл медаль хүртжээ. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, залуучуудын Ази тивийн болон дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Азийн танхимын спортын наадмын аварга, Ази тивийн аварга М.Анхцэцэг энэ удаа огцом өргөлтөөр 102 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж хүрэл, мөн нийлбэр дүнгээр 226 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404