Н.Номтойбаяр: Надад яллагдагчаар татсан бичиг ирээгүй, ирээсэй гэж хүсэж байна
2019/12/20

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан, түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдээлэл гараад буй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Надад яллагдагчаар татсан бичиг ирээгүй, ирээсэй гэж хүсэж байна. АТГ, прокурор ичихгүй бол бичгээ оруулаад ирэг. Ер нь над дээр АТГ хэрхэн ажиллаж байгааг дүгнэлт хиймээр байна. УИХ дээр энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой. Юуг нь нууж хаах гээд байгаа юм.

Надад нуух юм байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явсан. Засгийн газрын тогтоолтой. Гэтэл АТГ ийм хурал болсон эсэхийг шалгаж чадахгүй байна. Адаглаад 3.9 тэрбум төгрөг нь эргэн төлөгдөж байгаа эсэхийг шалгаж болно. Гэтэл наад захын шалгах ажиллагаа хийхгүйгээр шууд яллагдагчаар татна гэдэг чинь юу гэсэн үг вэ. нотлох баримтуудыг УИХ дээр нэг бүрчлэн яримаар байна. Албан ёсны хурал болсон зураг, тэмдэглэл нь байхад АТГ хуурамч хурлын тэмдэглэл үйлдсэн гээд байгаа” хэмээн тайлбар өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404