"Бүгд найрамдах" уншуулж, хуулийн байгууллагаас ял авч байсан хүн төр түших эрхгүй боллоо
2019/12/20

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргажээ. Энэхүү заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар унагалаа. Сонгуулийн хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдаваа “Хуулийн төсөл дээр эрүүгийн хариуцлага хүлээ­сэн хүн нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт орж ирсэн ч ажлын хэсэг дээр ярилцаад эрүүгийн хариуцлага гэдэг олон төрлийн ялыг хамааруулах юм байна гэж үзээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвших эрхгүй гэж өөрчилсөн. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон иргэнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтыг хууль санаачлагчид анхнаасаа төсөлдөө тусгаагүй” гэж байсан юм. Ийнхүү авилга, албан тушаалын хэрэгт хавтаст хэрэг нээлгүүлэн, "Бүгд найрамдах" уншуулж, хуулийн байгууллагаас ял авч байсан яллагдагчид төрийн түшээ болох үүд хаалга энэ заалтаар хаагдаж буй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404