Цагаан сонголтыг хүчингүйд тооцно
2019/12/20

Өнөөдөр хэлэлцсэн хуулийн төслийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж өөрчлөн найруулахаар болсон юм. Ингэхээр цагаан сонголт гэж байхгүй болж байна. Цагаан сонголт буюу сонгох хүн алга гээд хүчинтэйд тооцуулах боломжгүй.

Жишээлбэл, таны саналаа өгөх тойрогт дөрвөн мандаттай байвал тухайн дөрвөн мандат дээр нэр дэвшиж байгаа хүмүүсээс заавал дөрвийг сонгоно гэсэн үг. Шуудхан хэлэхэд хүссэн хүсээгүй ч мандатны тоонд тулгаж хүнээ сонгоно. Түүнээс биш дэмжиж байгаа хүнээ дугуйлчихаад, бусад нь сонголтгүй байна гэж үзэж, аль нэгийг нь дугуйлахгүй орхивол таны саналын хуудас хүчингүй болно. Тэгэхээр сонголтгүй ч гэсэн сонгохоос өөр аргагүй өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаад байгаа хэрэг. Нэгэнт ингээд батлагдсан болохоор саналаа өгөх гэж зорьж очсон л бол мандатын тоонд тааруулж, дуртай ч дургүй ч нэр дэвшигчийг дугуйлж л таарах нь.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404