“ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА” ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
2019/12/20

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг аргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхэд, гэр бүлд ээлтэй” байгууллага, үйлчилгээ, орчныг шалгаруулан, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж байна. 

       Энэхүү арга хэмжээ нь Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудыг хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр уриалах, санал санаачилгыг дэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих,  нийгмийн хариуцлага, ухамсрыг нь дээшлүүлэх зорилготой юм.

      Тус арга хэмжээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, ресторан /хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд/, худалдаа үйлчилгээний төв, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газрууд хамрагдах ба дараах 9 номинациар шалгарууллаа: Үүнд

  1. Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг-Чингэлтэй дүүрэг
  2. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо- Сүхбаатар дүүрэг 12-р хороо
  3. Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль- Сүхбаатар дүүргийн 11-р сургууль
  4. Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 112-р цэцэрлэг,
  • Баянзүрх дүүргийн 122-р цэцэрлэг
  • Налайх дүүргийн 123-р цэцэрлэг
  1. Хүүхэд, гэр бүлд ээлтэй аж ахуй нэгж, байгууллага- Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлэг 
  2. Хүүхэд, гэр бүлд ээлтэй тээврийн үйлчилгээний байгууллага-Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал
  3. Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага-Хан-Уул дүүргийн “ХҮННҮ МОЛЛ” ХХК
  4. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага
  • “Эм Эн Эн Би Эм Холдинг” ХХК

9.Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын байгууллага-Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хотын бүс тус тус шалгарлаа гэж. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404