“Facebook”-н олон сая хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан тухай мэдэгджээ
2019/12/20

Интернетээр дамжуулан “Facebook” нийгмийн сүлжээний 267 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжтой байсан хэмээн Их Британийн “Comparitech” судалгаа шинжилгээний компани мэдэгджээ.

 

Хэрэглэгчийн нэр, утасны дугаар болон бусад мэдээллийг агуулсан мэдээллийг интернетийн аливаа хэрэглэгч нууц дугаар, бүртгэл хийхгүйгээр авах боломжтой байсан хэмээн тус компанийн мэдээлэлд дурджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, эдгээр мэдээллийг гэмт этгээдүүд хэрэглэгчийн хүсээгүй мэдээллийг түгээх, фишинг халдлага буюу хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг бусад хувийн мэдээллийг авах зорилгоор ашиглаж болзошгүй аж. Эдгээр мэдээллийн дийлэнх нь АНУ-ын хэрэглэгчдэд хамааралтай байжээ.  

 

“Comparitech” компанийн аюулгүй байдлын салбарын шинжээч Боб Дьяченкотой хамтран хийсэн судалгаагаар Вьетнамын хакерууд энэхүү олон сая хэрэглэгчийн мэдээллийн санг үүсгэсэн байна. Мэдээллийн сан 12 дугаар сарын 4-нд интернетэд тавигдсан бөгөөд Дьяченко 12 дугаар сарын 14-нд энэ тухай олж мэдсэн хэдий ч удалгүй тус санд нэвтрэх боломжгүй болсон байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404