Д.ЭРДЭНЭБАТ:2008 оны сонгуулийн хувилбарыг дахин оруулж ирлээ.
2019/12/18

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэцлүүлгийг өнөөдөр /2019.12.17/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийлээ.

Анх тус хуулийн төслийг өргөн барихдаа сонгуулийн тогтолцоог 50+26 байхаар оруулж ирсэн ч УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжээгүйгээс өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 26 томсгосон тойрогт сонгуулийг явуулах хувилбар оруулж ирснийг  МАН-ын бүлгийн гишүүдийн  олонх нь дэмжсэн билээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын  гишүүн Д.Эрдэнэбат ажлыг хэсгээс асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: 

Ажлын хэсэгт би орж ажилласан. Ажлын хэсэгт АН-ын зүгээс сонгогчдын эрх ашгийг хамгаалах нэлээд хэдэн санал орсон. Зарчмын шинжтэй манай саналуудаас хэд, хэд нь унасан. АН өнөөдрийг хүртэл сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Сонгогчдын санал гээгдэхгүй гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр ч ярьсан. Эрх баригчид анхандаа 50+26 саналыг оруулж ирсэн нь хүлээж авахааргүй хувилбар байсан. Өнөөдрийн оруулж ирж байгаа хувилбар нь  мөн л томсгосон можаритор хэлбэртэй боловч асуудлын шийдэл нь биш. 2008 оны сонгуулийн хувилбарыг дахин оруулж ирлээ. Тухайн үед МАН  даргаа сольж шинэ намын даргатай сонгуульд оролцсон ийм тогтолцоо. 2008 оны сонгуулийн үр дүн маш их маргаан дагуулсан. Их будилаантай болж МАН байраа шатааж, жагсаал цуглаан болж таван хүний амь сүйдсэн ийм л тогтолцоог дахин сонгож байна. Эрх баригчид энэ хувилбараа эргэж харахгүй юм уу. Олон сөрөг үр дагаврыг дагуулна шүү. Сонгуулийн үр дүнгийн легитм шинжийг хангаж чадахгүй, намуудын дотоодын өрсөлдөөн, сөргөлдөөн  нэмэгдэнэ. Сонгогчдын санал бүтэн тусгагдаж чадахгүй. Жижиг намуудын боломж хумигдана. Сонгогдсоны дараа ч гэсэн тойргийн эрх ашиг хаягдахгүй гэх мэт олон сөрөг үр дагавар гарна. Мөн зарчмын хоёр саналд бид дэмжлэг авч чадсангүй. Энэ нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг өмнөх хуулиар нам, эвслүүдэд өгч болж байсныг болиулсан. Үүнд би хардаж байна. Хоёрдох унасан санал бол  сонгогч саналаа өгсөн нь заавал мэдэгдэх тэмдэглээг долоовор хуруунд нь хийж байсан. Үүнийг хийх шаардлагатай. Олон газар давхар саналаа өгөх тохиолдолд өмнө нь гарч байсан. АН-ын гурван санал уначихлаа, эргэж харах боломж байна уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404