“Мотив” хамтлагийн Ц.Эрдэнэбаярыг шалгаж байна
2019/12/18

“Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаярыг хар тамхины хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгаж эхэлсэн. Түүнд өчигдөр шүүхээс хилийн хориг тогтоож, хорихоор болсон. Гэтэл Ц.Эрдэнэбаяр цагдан хорионы шүүх хуралд орж байхдаа гавтайгаа зугтжээ.

Түүнийг Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан байна. Түүнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан, биедээ авч явсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол одоо давхар оргон зайлахыг завдсан зүйл анги нэмэгдэж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404