“Frozen-2” Хятадын зах зээлд тэргүүлж эхэллээ
2019/12/17

 Уолт Диснейн 2013 оны алдарт анимэйшн бүтээл болох “Frozen”-ий шинэ анги Хятадын кино зах зээлд тэргүүлж эхэллээ.
“Frozen-2” кино театруудад нээлтээ хийснээс хойш олон сая үзэгчдийг татаж, өнгөрсөн даваа гаригийн байдлаар Хятадын Бокс оффист тэргүүлсэн болохыг Хятадын кино мэдээллийн сүлжээнээс мэдэгдэж байна.
Тус кино дангаараа өдрийн нийт орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байгааг тэд онцлоод, орлогын хэмжээг зарлалаа. “Frozen-2” кино Хятадын үзэгчдэд хүрснээсээ хойш, дөрвөн өдрийн дотор 24 сая юань буюу 3.3 сая америк долларын орлого олжээ.
Энэ удаад эгч дүү Элса, Анна нар хаант улсаа аврахын тулд олон олон адал явдал туулж байгааг тун сонирхолтойгоор харуулсан байна.
 “Frozen-2” кино урд хөршийн зах зээлд ийнхүү тэргүүлж байгаа бол Хятадын романтик драм "Somewhere Winter", Америкын "Midway" хэмээх дайны сэдэвт кино тус тус удаалжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404