Цээж тооллын дэлхийн аваргуудаа хүндэтгэн угтлаа
2019/12/17

 ТОЯА академийн Хөвсгөл аймаг дахь салбарын 5 суралцагч Камбож улсын нийслэл Пномпень хотод болсон Соробан сампингийн 24 дэх удаагийн цээж тооллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд 40 гаруй орны 4000 хүүхэд оролцсоноос хоймор нутгийн багийн 4 хүүхэд дэлхийн аварга, Алтан цомыг 1 хүүхэд хүртжээ. Тодруулбал  A.Cаруулням IA түвшинд хоёр дахь удаагаа дэлхийн аварга, Б.Доржханд EB түвшинд дэлхийн аварга, A.Cолонго IA түвшинд дэлхийн аварга, Ц.Mөнх-Aмжилт EA түвшинд дэлхийн аварга, Б.Энхзаяа IA түвшинд алтан цом авч нас насны ангилалдаа тэргүүлжээ.

Дэлхийн аваргуудыг Хөвсгөлчүүд хүндэтгэлийн хаалган дээр ёслол төгөлдөр угтан авч баяр хүргэлээ. ТОЯА академийн Хөвсгөл аймаг дахь салбар 2015 оноос хойш үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гранд чампион 2, дэлхийн аварга 5, алтан цом 1, мөнгөн цом 7,  хүрэл цомыг 1 хүүхэд хүртээд байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404