“The Hu” эх орондоо ирлээ
2019/12/16

Монголын “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирлээ. Олон улсад монголын рок урсгалыг амжилттай таниулж байгаа THE HU хамтлаг есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглолтоо хийсэн.

Тус хамтлагийн ахлагч, морин хуурч Ц.Галбадрах “Бид Хойд Америкийн 50 гаруй хотод 60 гаруй амьд тоглолтыг амжилттай хийж, эх орондоо ирлээ. Хамтлагийн маань бие даасан тоглолтын билетүүд ихэнх нь зарагдаж дууссан. Мөн дэлхийн хамгийн алдартай олон улсын фестивалиудад тоглолоо. Бидний тоглосон цаг маш эрт байсан мөртлөө асар олон хүн тоглолтыг маань үзэх гэж цугласан байсан. Тоглолт эхлэхээс цагийн өмнө үзэгчид “Хү хү хү” хэмээн орилж байсан. Хамтлагт маань олон улсын фестиваль зохион байгуулж байсан хүмүүс тусгайлан баяр хүргэж байсан. Бид маш их урмыг авсан. Бид өдөр болгон тоглолтын бэлтгэлээ хийж байсан. Цаашдаа улам их хичээх болно.

Г.Нямжанцан “Монгол төрийн дээд эрхэм дээд шагнал болох Чингис хаан одонг хамтлаг маань хүртсэн. Бид аялан тоглолтоосоо дөнгөж ирээд Дашка ахыгаа шагнал гардан авч буй бичлэгийг үзэхэд үнэхээр сайхан байсан. Хамтлагаараа тэр баяр мөчийг хамтдаа хуваалцаж, баярлаж байлаа. Бид энэ удаа эх орондоо нэг сар орчим амраад Европын орноор аялан тоглолтоо дахин хийх болно. Эх нутгийн агаар сайхан байна” гэсэн юм.

imageimageimage

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404