МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.
2019/12/16

 12 дугаар сарын 16-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, “Оюуны Ундраа” сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд туршилтын магадлан итгэмжлэлд орж буй ерөнхий боловсролын сургуулиудад БМИҮЗ-ийн шинжээчид хөндлөнгийн үнэлгээ хийнэ.

11.00 цагт Хангарди ордонд НИТХ ээлжит бусаар хуралдана.

14.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт Төрийн ордонд Автозамын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол болно.

15.00 цагт Төрийн ордонд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзана.

16.00 цагт МҮЭСТО-нд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль Үндэсний хөгжмөөр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн тоглолт, үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99237173

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404