Жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ
2019/12/16

Хонконгийн оршин суугчид өнгөрсөн ням гарагийн орой Мон-Кок дүүрэгт жагсаал цуглаан хийж, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон нунтаг чинжүү шүршигч ашиглажээ.

 

Хонконгчүүд Мон-Кок дүүрэгт орон нутгийн цагаар 8 цагт цугларчээ. Жагсаал цуглааны үеэр цагдаа нар хоёр хүнийг баривчилсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн байна. Хэдэн цагийн дараа цагдаа нар хар туг өргөж, жагсагчдыг тараахаар нулимс асгаруулагч хий ашиглаж эхэлс.

 

Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт зургадугаар сарын эхэн үеэс хойш үргэлжилж байгаа юм. Хонконгийн эрх баригчид буулт хийж, 10 дугаар сарын эхээр уг хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татсан боловч сөрөг хүчнийг дэмжигч залуус засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг үргэлжлүүлсээр байхаа илэрхийлсээр байгаа юм.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404