Н.Номтойбаяр: Би прокурор дээр очиж уулзсан Батхүү агсаны үхэлтэй ямар холбоогүй гэсэн
2019/12/11

Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсны үхэлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг холбоотой байж магад хар сэр нэг хэсэг хүчээ авсан. Хамгийн сүүлд уулзсан хүн нь гэдэг утгаараа ч юм уу, аль эсвэл Улсын Мөрдөн байцаах албанд мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа. Энэ бүхэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Энэ хэргийн бүх юм шалгагдаад дуусчихсан. Би прокурор дээр очиж уулзсан. Энэ хүний үхэлтэй ямар нэгэн байдлаар хардагдаж сэрдэгдэж байгаа зүйл байна уу гэхэд байхгүй гэсэн. Хэрэг явдалтай холбоотой бичлэг, муудаж маргасан зүйл огт болоогүй. Мөн эрх бүхий албан тушаалтантай уулзаж энэ талаар олон нийтэд нээлттэй зарлаач ээ, хэрэв зарлахгүй бол би хэвлэлийн хурал хийе гэсэн. Тэгэхгүй бол намайг зохион байгуулалттайгаар маш их гүтгэж байна. Над руу нийтдээ 384 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайраад байна. Би энэ бүхнийг нэгтгээд холбогдох хуулийн дагуу шалгуулна. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа. Надад хамааралтай юм биш шүү дээ. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг нь би мөн үү гэвэл мөн. Миний өрөөнөөс гараад хаашаа явсныг би мэдэхгүй" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404