“Бяцхан Баатрууд- 2019” аян
2019/12/11

Ротаракт клуб нь дэлхийн залуучуудын сайн дурын томоохон байгууллагуудын нэг юм. Энэхүү байгууллагад 18 - 30 насны залуучууд хамрагддаг ба өнөөдөр  дэлхийн хэмжээнд 184 улс оронд 11 мянга орчим Ротаракт клуб 250 мянга гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Харин манай улсад нийт 13 клубын 700-гаад залуучууд нийгэмдээ хандсан сайн үйлсийн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Нийт Ротарактуудын хамтарсан “Бяцхан Баатрууд- 2019” аян

Үүний нэг нь “Бяцхан баатрууд” төсөл бөгөөд “Туул” ротаракт клуб 2012 онд анх санаачилж, 2018 оноос нийт ротаракт залуусын сайн үйлсийн аян болж өргөжин тэлснээр хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг аян нь Улаанбаатар хотын захын дүүргийн амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой айл өрх, асрамжийн төвийн хүүхдүүд, баярын өдрөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудад шинэ жилийн баяраар инээд хөөр, баяр баясал, урам зориг  бэлэглэхийг зорьдог юм.  

Өмнөх жилүүдэд Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн айл өрхийн нийт 2000 гаруй хүүхдийг баярлуулж, шинэ жилийн баярт мөчийг хамтдаа хуваалцсан билээ.

Харин энэ жилийн хувьд 12 дугаар сарын 28-ны өдөр “Бяцхан баатрууд-2019”  сайн үйлсийн аянаараа Улаанбаатар хотын захын хороодод амьдардаг зорилтот бүлгийн хүүхдүүд болон тусламж бага очдог асрамжийн төвүүдийг зорьж 1000 хүүхдийг баярлуулахаар ажиллаж байна.

Хайр, баяр баясал түгээхийг хүсэж буй хэн бүхэн энэхүү аянд нэгдэж болох бөгөөд та дараах зүйлсийг бидэнд хандивлах боломжтой юм. Үүнд:

  • Амттан / Чихэр, шоколад, ундаа, жүүс, бусад төрлийн амттан/
  • Хичээлийн хэрэгсэл / Ном, үзэг, харандаа, дэвтэр, цүнх г.м/
  • Амин дэм /Бүх төрлийн витамин, дархлаа дэмжих бүтээгдэхүүн/
  • Дулаан хувцас / Бээлий, малгай, ороолт, оймс, гутал, өвлийн куртик, өмд, цамц /
  •  Бусад: утааны маск, бэлгийн уут гэх мэт.

1000 ЗҮРХИЙГ ХАМТДАА БАЯРЛУУЛЦГААЯ

Холбоо барих: 99129221, 9906-3996, 8000-8851

  И-мэйл: rotaract.mongolia@gmail.comractuulmongolia@gmail.com

Facebook: Rotaract mongolia

Facebook event: Бяцхан Баатрууд-2019  

LINK: https://www.facebook.com/events/441359233428701/

2012 - 2018 оны “Бяцхан баатрууд” төслийн зурагнуудаас

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404