Я.Содбаатар: “НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр
2019/12/10

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж байгаа нь Капитал банкны 200 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой асуудал биш. 2017 онд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр орсонтой холбогдуулж, “Монгол Улсын нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэрийн сангийн асуудал маш хүндрэлтэй байна. Энэ жил 400 тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс өгч байгаа. Цаашид энэ алдагдал 6-10 хувьд хүрэх боломжтой байна” гэж олон улсын байгууллагууд үзсэн. 2017 онд нийгмийн даатгалын сангийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Капитал банкны асуудал хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдэнэ. Капитал банктай холбогдуулж хувь нэмж буй асуудал байхгүй” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404