АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авна
2019/12/10

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн хориг болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. АН 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой заалтуудыг хэлж, сануулж байсан. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн зүйл дээр онцгой анхаарч энэ хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, шинээр барих асуудал дээр тавьсан хоригийг маш зөв гэж бодож байна.

Эхнээсээ хүмүүс Байгалийн түүхийн музейтэй холбоотойгоор эсэргүүцэл, эмзэглэлээ илэрхийлсээр байна. Тиймээс бид уламжлалт барилгуудыг дахин шинээр барих байсан ч хуучин хэв шинжийг хадгалах ёстой гэж өмнө нь бид байр сууриа илэрхийлсэн, одоо ч санал хэвээр байгаа. Нийт 539 тэрбум төгрөгөөс 2020 онд 91,7 тэрбум төгрөгийн л санхүүжилт гаргахаар тусгасан. Тэгэхээр энэ олон түүхийн барилгуудыг нурааж байгаа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж бид үзэж байна. Хоёр дах асуудал бол НДШ-тэй холбоотой асуудал. Бид үүнийг өмнө нь ч эсэргүүцэж ирсэн. Иргэдийн цалин нэмж чадахгүй хэрнээ татварын дарамт үүсгэж болохгүй гэдгийг АН байнга хэлж байсан. Мөн маргаашийн ажлын хэсгийн хуралдаанаар АН-ынхан зарчмын саналаа гаргаж тавих болно" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404