Д.БАТХУЯГИЙН “ХАН ХЭНТИЙН ӨНГӨ – 3” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО
2019/12/10

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 12 сарын 07-ноос 14-ний өдрүүдэд МУСТА, МУЭ-ийн гишүүн зураач Д.Батхуягийн “Хан хэнтийн өнгө-3” бие даасан үзэсгэлэн нээгдлээ.

 

Уг үзэсгэлэнд эзэн Чингис хааны түүхэн холбогдолтой, уул усны холбогдолтой 40 гаруй уран бүтээлийг үзэгч олондоо толилуулан дэлгэжээ.

Зураач Д.Батхуяг нь 1971-1975 онд ДУДС-д ардын зураач Л.Гаваагийн урланд уран зургийн мэргэжлээр суралцаж, 1984-1988 онд УБДС-ийн уран зургийн ангид Ардын зураач Г.Одонгийн урланг төгсөн 1975 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн урчуудын холбоонд зураач, тэргүүнээр ажиллан хөдөө орон нутагтаа уран бүтээлээ 40 гаруй жил туурвисаар байна.

Зураачийн уран бүтээлийн онцлог нь уран зургийн аргаар Их хааны түүхэн газар нутаг болон Буриад зон олныхоо аж амьдралыг тусгасан бүтээлүүдийг чадварлагаар дүрслэн үзүүлдэгт оршино.

 

“Хан Хэнтийн өнгө-3” үзэсгэлэнгийн нээлтэнд Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж зураач Д.Батхуягт уран бүтээлийн өндөр амжилт хүсэж, үзэсгэлэнг таалан сонирхлоо.

Уран зураг сонирхогч хэн бүхнийг тус гайхалтай үзэсгэлэнг амжиж үзээрэй хэмээн зөвлөх байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404