265 жилийн настай хөшөө чулуу олжээ
2019/12/10

Хятадын хойд хэсэгт орших Хэбэй мужаас бичгийн сийлбэр бүхий хөшөө чулуу олсон талаар нутгийн удирдлагууд мэдэгдлээ.
Археологчид уг хөшөөг 265 жилийн тэртээ буюу Чин гүрний үед (1644-1911) Эзэн хаан Чянлун төр барьж байх хугацаанд урласан гэж таамаглаж байна. Нанхэгийн соёлын дурсгалыг хамгаалах хэлтсийн мэдэгдэж байгаагаар, энэ дурсгал 245 см өндөр, 92 см өргөн, 26 см зузаантай ажээ. Дунгуан тосгоноос олдсон энэ хөшөө чулуун дээр 416 тэмдэгт бүхий бичгийн сийлбэр байх бөгөөд эртний сэхээтнүүдийн залбирал үйлддэг гол өргөө болох "Куйшин" асрын сэргээн босголт, цар хүрээний талаар тэмдэглэсэн байна. Гэвч хөшөө чулуун дээр дурдсан “Куйшин” асар одоо байхгүй болсон гэж эрдэмтэд мэдэгдэж байна.
Энэ төрлийн эртний бичээс бүхий хөшөө чулуу нь Мин (1368-1644), Чин гүрнүүдийн соёл, архитектурын гол хэв маягийг илтгэдэг төдийгүй зан заншлыг судлахад түүхийн үнэтэй эх сурвалж болдог гэж археологичид мөн онцлон тэмдэглэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404