МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
2019/12/09

 УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

 

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Монгол Улсын 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Өргөн нэвтрүүлгийн тухай, Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 15 асуудал хэлэлцэх юм.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404