Автомашинтай жагсаал эхэллээ
2019/12/09

МАХН, Үнэн ба зөв нам, "Босоо хөх Монгол" ТББ хамтран Сүхбаатарын талбайг тойрон автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

 

НИТХ-аар баталсан Нийслэлийн 2020 оны төсөвт авто зам ашигласны татварыг тав дахин нэмэхээр тусгасан юм. Уг шийдвэрийг цуцлахыг шаардсан автоамшинтай жагсаал 08.00-18.00 цагт үргэлжилнэ. Жагсаалд 1000 орчим иргэн нэгдэхээ илэрхийлсэн бөгөөд энэ тоо өсөх магадлалтайг зохион байгуулагчид нь дурдаж байна.

 

Жагсаал тав хоног үргэлжлэх тул нийслэлийн авто замын ачаалал ихсэх хандлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн тус албанаас  автомашинтай жагсаалд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг сахин, бусад иргэнд саад болохгүй байхыг анхааруулаад буй юм.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404