Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо
2019/12/07
   Эрдэнэт хотын болон  Анхдагч, илгээлтийн эздийн өдрийг тохиолдуулан  Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу “Төрийн жинхэнэ албан хаагч”-ийн тангараг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ удаад аймгийн ИТХ-ын Ажлын алба, Хүнс хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Жаргалант сумын ЗДТГ-ын төрийн 13 алба хаагч тангараг өргөлөө. Жил бүрийн 12 дугаар сарын 11-нд тохиодог Эрдэнэт хотын өдрийг энэ жил Анхдагч, илгээлтийн эздийн өдөртэй хамтатган зохион байгуулж байна. 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404