“Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ
2019/11/23
 Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр "Ирээдүйн одод" сургуулийн спорт зааланд боллоо. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тэмцээнд оролцогч, баг тамирчдад спортын амжилт хүсэж, арга хэмжээг нээж үг хэлсэн юм. Тэмцээний нээлтэнд Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Н.Зулбаатар аймгийн Волейболын холбооны төлөөлөл болон багш дасгалжуулагчид хүрэлцэн ирж оролцлоо. 
       Волейболын спортыг сурталчлах, хөгжүүлэх, суралцагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж буй волейболын клубуудын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, волейболын төрөлжсөн клубүүдийн суралцагчдаас бүрдсэн эрэгтэй 16, эмэгтэй 19 нийт 35 багийн 360 орчим тамирчид оролцож байна. 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404