БНАСАУ пуужингийн хөдөлгүүрийн туршилтаа сэргээж магадгүй
2019/12/07

 БНАСАУ-ын эрх баригчид Пёнан-Пукто мужид орших Сохэ туршилтын талбайд пуужингийн хөдөлгүүрийн туршилтаа сэргээхээр бэлдэж байгаа тухай Америкийн CNN телевиз мэдээлжээ.

 

Тус телевизийнхэн Калифорнийн хувийн компани болох “Planet Labs”-ын мэргэжилтнүүдийн хиймэл дагуулын тусламжтайгаар авсан зургуудыг олж авсан байна. Миддлберийн хүрээлэнгийн шинжээч Жеффри Льюисын хэлснээр, зургуудаас харахад пуужингийн хөдөлгүүрийн туршилтын газрын ойролцоо ачааны том контейнер байрлуулжээ. Үүнээс харахад  БНАСАУ пуужингийн хөдөлгүүр дахин туршихаар төлөвлөж байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. CNN телевизийн мэдээнд онцлон тэмдэглэснээр, энд пуужин харвах тухай яриагүй байна.

 

СNN телевизийн дээрх мэдээлэлд АНУ-ын Тагнуулын төв газар болон Пентагоны төлөөлөгчид хараахан тайлбар өгөөгүй байна.

 

Сансрын буудал гэж мөн нэрлэдэг Сохэ туршилтын талбай Пёньян хотоос баруун хойд зүгт 200 км, цөмийн томоохон цогцолбор болох Йонбёноос баруун зүгт 70 км зайтай газар оршдог ажээ.

 

Эх сурвалж: Монцамэ

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404