УИХ-ын гишүүн Б.Батзоригт хариуцлага тооцохоор төлөвлөжээ.
2019/12/06

УИХ-ын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгасан. Түүнд холбогдох хэрэг хуулийн байгууллага дээр маш удаан шалгагдаж, гацаж байснаа гэнэтхэн прокурорт шилжиж, шүүхийн хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн.

Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан гэж байгаа. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан аж. . УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх хэрэгт буруутгагдаж буй.

Ийнхүү жил гаруйн хугацаанд шалгаж, эцэст нь МАН Б.Батзоригоор туг тахих уу эсвэл гэдэг асуултын өмнө ирээд байна. Үнэн хэрэгтээ нэр бүхий УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээддээ зээл авсан. Эцсийн дүндээ шийдвэр гаргаж, гарын үсэг зурснаараа Б.Батзориг буруудах учиргүй, МАН 49-н гишүүн ч хариуцлага хүлээх ёстой.

Яагаад жил гаруй хугацаанд би буруугүй хэмээж байсан Б.Батзориг, бид аваагүй гэж мэлзэж байсан МАН гэнэт хэргээ хүлээн зөвшөөрөх болов. Тэгвэл улс төрийн хөшигний ард МАН энэ удаад Б.Батзориг төдийгүй араас нь хоёр ч гишүүнд хариуцлага тооцохоор төлөвлөжээ.

Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд нарыг ЖДҮ-ийн асуудлаар нь хуулийн байгууллагад дуудахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 2020 он дөнгөж гаргаад л Б.Батзоригийн ялын тогтоолыг уншиж, прокурор Б.Батзоригтой хамт хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр бэлтгэж байгаа гэх. Б.Батзоригийн хэргээ хүлээж, хялбаршуулах журам сонгосон ч цаанаа тохироотой хэмээн гэнэ. Хэрэв хэн нэгэнд хариуцлага тооцохгүй бол сэлэм нь гялалзаагүй У.Хүрэлсүхийн толгойлж буй МАН 2020 оны сонгуульд тус намаас нэр дэвших хүн болгоны өмнө ЖДҮ-чин гэсэн  автор тавигдана. Тиймээс У.Хүрэлсүхийн сэлэм гялалзах, 2020 оны сонгуульд хэлэх үгтэй байхын тулд Б.Батзориг болон бусад хоёр гишүүнээр туг тахихаас өөр гарцгүй хэмээн намын удирдлагын түвшинд ярилцсан, тохиролцсон гэх мэдээлэл бий.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404