ХУД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа
2019/12/06

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Интермед” эмнэлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.

Хан-Уул дүүрэгт 3700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс үзлэг оношилгоонд яаралтай хамрагдах шаардлагатай 50 иргэнийг 8:30-16:30 цагийн хооронд үзлэг оношилгоонд хамруулж, шинжилгээний хариуг нь тухай бүр нь гарган нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд богино хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй, хүндрэлгүй авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404