Лу.Болд: Төрдөө итгэх итгэл шороон дээр хэвтэж байна
2019/12/05

УИХ-ын гишүүн Лу.Болд: Төрдөө итгэх итгэл шороон дээр хэвтэж байна. Шүүх нь болохгүй бол аливаа ард түмэн сүйрдэг юм байна. Хувьсгал гэдэг чинь олон түмэн талбай дээр гараад байр сууриа илэрхийлэхийг хэлдэг болохоос зодолдохыг хэлдэггүй. Шударга ёс тогтооход юу болохгүй байна вэ гэхэд шүүх, хуулийн байгууллага болохгүй байна гэдгийг л ард түмэн санал нэгтэйгээр хэлж байсан. Дээд шүүхийн дарга, гишүүдийг өөрчлөх нь зөв үү гэхэд 100 хувь гар өргөж байна лээ. Прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндсэн Хуулийн цэц гээд бүх хуулийн байгууллага дээр нэг бүрчлэн гар өргүүлсэн. Талбай дээр, гудамжинд гар өргөсөн гэж битгий бодоорой. Энэ бол Монголын ард түмэн шүү. Монгол Улсад хуулийн шинэчлэл явагдах нь уу үгүй юу гэдгийг ард түмэн харж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Батбаяр гэдэг хүн томилогдсонд олон түмэн баяртай байна. Арав гаруй жилийн өмнө гудамжинд хамт жагсаж, шударга бусын эсрэг тэмцэж, хуульч хүний хувьд хошуучлан оролцож явсан хүн анх удаагаа энэ албанд томилогдсон. Ойрын үед шүүхийн шинэчлэл эрчимтэй явагдана гэж бодож байна. Дээд шүүхийн гурван танхим бүгд дампуурсан. Дээд шүүхдээ л Монголын ард түмэн найддаг. Эцсийн найдвар нь нар шиг гялтайж байхгүй бол бид сүйрлийн нөхцөл байдал руу шилжлээ шүү. Юунд ч итгэхийн аргагүй боллоо. Дээд шүүх чинь бизнесээ булаагч, шүүхийн нэг шат болчихсон байхгүй юу. Өөр бусад оронд дээд шүүх дээр хэзээ ийм олон хэрэг шийддэг байлаа. Хэзээ дээд шүүх шат дамжлаг болж байлаа. Дээд шүүх дээр бүхэл бүтэн хууль, эрх зүйн ойлголт тогтоосон хэргийг шийддэг. Гэтэл өнөөдөр хувь хүний маргаан, өмч хувьчлалын маргаан, эд хөрөнгө булаацалдсан асуудлыг шийдэж байна. Хөгийн бүх асуудлыг дээд шүүх дээр шийдэж байна. Бизнесийн хамгийн сүүлийн шатны зохицуулагч болж хувирсан. Ийм байдал Монгол Улсыг сүйрүүлж байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404