Ж.Ганбаатар: Телевизээр олон ангит кино болон улс төрчид гаргах нь багасах байх
2019/12/05

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хууль гарснаар телевизээр олон ангит кино болон улс төрчид гаргах нь багасах байх. Орой цагаар зурагт үзэхээр олон ангит кино эсвэл улс төрчид гарч байдаг. Энэ хууль батлагдсанаар улс төрчид болон олон ангит кино гарах нь багасах уу. Олно суваг дамжуулах дөрвөн компани үнээ 15-20 хувь болгож нэмэхгүй биз дээ. Үнэ нэмчих юм бол нэг халааснаас нөгөө халаас руу гэдэг зүйл болно. Мөн хэзээнээс хэрэгжих эхлэх вэ. 18 телевиз нөхөн олговор олгохдоо шууд ижил хэмжээгээр юм уу эсвэл чанараар олгох юм уу. Телевиз баталгаатай мэдээлэл гаргавал хүмүүс их үздэг болно. Баталгаагүй, худал мэдээлэл гаргаад байх юм бол нэр хүнд у шууд унаад явна. Мэдээгээр улс төрчдийг бага гаргах хэрэгтэй.

Ажлын хэсэг: Монгол Улсын хэмжээнд 30 гаруй дамжуулагч компани байдаг. Энэ хуультай холбоотойгоор бизнесийн чиглэлд өөрчлөлт орж байгаа. Үнийг асуудлыг компани тус бүрдээ өөрсдөө шийдэх асуудал юм.

Мэдээ хамгийн бага өртгөөр бүтдэг. Иймээс телевизүүд хамгийн бага өртгөөр бүтэж байгаа уран бүтээлдээ хамгийн олон олон цагаа зарцуулдаг юм. Энэ хуулиар танин мэдэхгүйн, хүүхдийн соён гэгээрүүлэх нэвтрүүлгийг үүрэг болгож хүлээлгэж өгч байгаа. Мөн зургаан журам гарч байгаа бөгөөд танин мэдэхгүйн, хүүхдийн соён гэгээрүүлэх нэвтрүүлгийн хувь хэмжээг зааж өгнө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404