ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР УЛС ТӨРИЙН БҮХ НАМЫГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ
2019/12/05

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрөөс санхүүжилт олгоно гэдэг зүйл заалтыг тусгасан. Тэр зүйл заалтыг ямар шалгуураар хэрхэн хэрэгжүүлэх вэ. Одоогийн байдлаар УИХ-д суудалтай намууд суудлынхаа тоогоор улсын төсвөөс санхүүжилт авдаг. Гэхдээ эргээд намынхаа санхүүжилтыг хэрхэн зарцуулснаа олон нийтэд тайлагнадаггүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-д суудалтай болон суудалгүй намууд бүгд төрөөс санхүүжилт авах эрхтэй болох юм.

Тиймээс улсын төсвөөс ямар хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх вэ, зарцуулалтыг төрөөс хянах уу гээд олон асуудал гарч ирнэ. Энэ асуудалд Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуулиараа Үндэсний аудитын газарт улс төрийн намууд санхүүгийн үйл ажиллагаагаа аудитаар баталгаажуулж, мэдээлэх ёстой. Харамсалтай нь, энэ нь хэлбэр төдий хэрэгжиж, олон нийтэд мэдээлдэггүй. Хэдийгээр улс төрийн намууд мэдээлэх үүрэгтэй гэж байгаа боловч одоо бүртгэлтэй улс төрийн 35 намын цахим хуудсанд ихэнх нь ил тод мэдээлээгүй байгаа. Нөгөөтэйгүүр, Үндэсний аудитын газарт олон нийтэд мэдээлэх үүрэг, хариуцлагыг оногдуулаагүй учраас хаалттай хэвээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404