НГБХЗХГ-ын мэргэжилтнүүд СУДЛААЧ сургалтыг амжилттай зохион байгууллаа
2019/12/05

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/25 дугаар тушаалын хүрээнд хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллагууд мэдээлэл солилцох журам, гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх журмыг үндэслэн НГБХЗХГ-ын мэргэжилтнүүд, 9 дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хэлтсийн судалгаа хариуцсан мэргэжилтнүүдэд СУДЛААЧ сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Б.Лхагважаргал /Эдийн засагч-статистикч, э/з-ийн ухааны магистр/, Г.Эрдэнэ /Эдийн засагч- статистикч, э/з-ийн ухааны магистр/, Ц.Эрдэнэмөнх /программист/, Б.Гантулга /Бизнесийн удирдлага/ гэсэн багш нар хичээл орлоо.
Энэхүү сургалт нь 3 бүлэг сэдвийн хүрээнд хийгдсэн ба мэргэжилтнүүд бодит тоо, жишээн дээр ажиллаж, статистик шинжилгээ хийн, гарсан үр дүнг хэрхэн уншиж тайлбарлах талаар суралцлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404