7 компанийн хувьцааны ханш өсчээ
2018/08/02

/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 370,494 ширхэг хувьцаа арилжсанаас 7  компанийн хувьцааны ханш өсчээ.

Найман компанийн хувьцааны ханш буурсан бол 9  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс  "Улсын Их Дэлгүүр" UID+3.13 хувь,  "Фронтиер Лэнд Групп" MDR+2.84 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ноёт Хайрхан" NIE-10.00 хувиар, "Хөх Ган" HGN-4.17 хувиар хамгийн их уналттай байв.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 40 ширхэг үнэт цаасыг 4.1 сая төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр "TOP 20" индекс 19541.6 нэгж болж 0.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,399,690,630,861.07 төгрөг боллоо.    

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404