Хятад, Орос улсууд сансар судлалын салбарт хамтарна
2019/12/05

Дорнод Хятадын Фужиан мужийн Сямэн хотод Хятад-Оросын инженер техникийн 6-р форум боллоо. Уг форумд хоёр улсын агаарын болон сансар судлалын  салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиудын төлөөлөл болон  эрдэм шинжилгээний байгууллагуудын 400 гаруй төлөөлөгч оролцжээ.
Форумын явцад сансар дахь хог хаягдлыг багасгах, сарыг судлан шинжлэх, нисгэгчгүй нислэг хийх, агаарын  худалдаа арилжаа болон хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлвийн  талаар хэлэлцэж, санал солилцсон байна. Форумын үеэр Сямэн хотын 8 академи, ОХУ-ын Шинжлэх ухаан-инженерүүдийн холбоо, Сямэн хотын Хөгжлийн асуудал эрхлэх хороо, Хятадын сансар судлалын нийгэмлэгүүд цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний зэрэгцээ Хятадын хэд хэдэн компани Оросын талд хамтран ажиллах урилга гардуулсан байна.
Мөн форумын Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацийн Шинжлэх ухаан технологиин Хорооны даргын орлогч Ву Жинфэн: “Сансрын орон зай нийт хүн төрөлхтний ололт мөн. Орос, Хятад улсууд сансар судлалын хамтын ажиллагааны удаан жилийн түүхтэй. Хоёр улс хоёул сансрын жолоодлогот нислэг, сарыг судлах чиглэлээр урт удаан хугацаанд хамтран ажиллах болно” гэж мэдэгдлээ.
Энэхүү форумыг Хятадын Шинжлэх ухаан-техникийн нийгэмлэг, Оросын Шинжлэх ухаан-инженерүүдийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Форумын явцад 8 тэрбум орчим юанийн хөрөнгө оруулалт бүхий 15 төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404