БГД-ийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллахаар боллоо
2019/12/05

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах нар мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлы 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн ажиллаж буй юм.

Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-нд зохион байгуулсан “Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтаар дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргасан юм.

Тиймээс энэхүү уулзалтаас гаргасан чиглэлийн дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулснаар 2020 онд тус дүүргийн иргэдэд үзүүлэх мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдэх боломжтой болж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404