Ард түмний төлөө ШИНЭ нам ширүүн тэмцэл хийх болно
2019/12/04

Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын гишүүн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардсан. УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан: 

 -Шинээр илэрсэн нөхцөл байдлыг гурван шатны шүүх хурлыг хүчингүй болгож, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах ёстой. Хэрвээ 12 сардаа багтааж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахгүй бол ШИНЭ намаас бүх нийтийн жагсаал, цуглаан хийж, улс төрийн тэмцэл зохион байгуулна.  Ард түмний төлөө ШИНЭ нам ширүүн тэмцэл хийх болно хэмээв. УИХ-ын гишүүн Л.Болд: 

 -Гэмгүй иргэнээ гаргах цаг болсон. Хууль, эрх нь бүрдсэн. Үүнээс цааш хүлээх бололцоо байхгүй. Бид 12 дугаар сарын 10-нд ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн өдөр  томоохон тэмцлээ эхлүүлнэ. Мөн 12 дугаар сарын 27-нд шударга ёсны хувьсгалын анхны том цуглааны өдрөө бид дахин гудамжинд гарч тэмцэх болно. Үүнээс цааш ухрах газар байхгүй гэдгийг олон түмэнд хүргэж өгөхийг хүсье гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404