Б.Гангаамаа К2 ууланд авирсан батламжаа гардан авлаа
2018/08/02

Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авирсан МУГТ Б.Гангаамаа Пакистаны Спортын яамнаас тус ууланд авиралт хийснийг гэрчлэх батламжаа гардан авчээ.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд 31 уулчны хамт авиралт хийж, хамгийн олон хүн авирсан нэгэн дээд амжилт тогтоосон юм. Мөн тэрбээр К2 уулын оргилд хөл тавьсан анхны монгол хүн болсон билээ. МУГТ Б.Гангаамаа энэ сарын 4-нд эх орондоо ирэх юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404