Баянзүрх дүүрэг 2019 оны шилдгүүдээ тодруулна
2019/12/04

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан салбарын шилдэг байгууллага, хамт олон,ажилтан албан хаагч,  оюутан сурагчийг шалгаруулах арга хэмжээтун удахгүй болох гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөөх үйлст эрхэлсэн ажил, авьяас чадвар, ажил мэргэжлийн амжилтаараа салбартаа тэргүүлж буй байгууллага, ажилтан, албан хаагчдыг шалгаруулан хөдөлмөр зүтгэлийг нь урамшуулан дэмжих билээ. Тэгвэл дүүргийн энэ оны шилдгүүдийг ‘’Шилдэг төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, хамт олон, Шилдэг хэлтэс, хороо, Хөдөлмөрийн аварга, Шилдэг оюутан, Шилдэг сурагч, Шилдэг мэргэжилтэн, Шилдэг зохион байгуулагч, Шилдэг нийгмийн ажилтан’’ гэсэн үндсэн 8 төрлөөр шалгаруулах юм.

Иймд дүүргийн оны шилдэгт өрсөлдөх сонирхолтой, номинаци тус бүрийн болзлыг хангасан аж ахуй нэгж байгууллага, иргэн та бүхэн танилцуулга мэдээ, материалаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 51-266580 дугаараас авна уу.

Та бүхэнд амжилт хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404