“Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн шилдгүүдэд шагнал гардууллаа
2019/12/04

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. 2019 онд энэ өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төсөл хөтөлбөрт хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, ур чадварыг нь үнэлж урамшуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийгмийн Халамжийн газраас зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 2018 оны байдлаар 35.589 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа 4.372 хүүхэд байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай хамтран “Чадварлаг оёдолчин”, “Чадварлаг мужаан” шалгаруулах ур чадварын тэмцээнийг арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хоёр төрлөөр зохион байгууллаа. Уралдаанд нийслэлийн есөн дүүргийн 16 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон. Тус уралдаанд оролцогчид нь оёдол, мужааны чиглэлээр эрэгтэй монгол цамц, мухар сандал хийх гэсэн хоёр даалгаврын хүрээнд зургаан цагийн туршид өөрсдийн ур чадвар, оюун ухаанаа дайчлан өрсөлдсөн. Уг уралдааныг зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл бүхий шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлж, дүгнэн хоёр төрлөөр тус бүр 1-3 дугаар байр, тусгай байрыг шалгаруулсан байна.

“Чадварлаг оёдолчин” тэмцээнд:

                   Ц.Ганьдмаа –   нэгдүгээр байр – Багануур дүүрэг

                   Н.Хишигбаяр – хоёрдугаар байр – Баянзүрх дүүрэг

                   Э.Батцэцэг  -   гуравдугаар байр- Багахангай дүүрэг

                   Ц.Болорсайхан – тусгай байр – Баянгол дүүрэг

“Чадварлаг мужаан” тэмцээнд:

                   Д.Осордагва – нэгдүгээр байр – Багахангай дүүрэг

                   Б.Чулуун –  хоёрдугаар байр – Багануур дүүрэг

                   С.Нармандах - гуравдугаар байр –Хан-Уул дүүрэг

                   В.Хорлоо – тусгай байр –Сүхбаатар дүүрэг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилгоор “Миний гэр бүлийн аз жаргал” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Уралдаанд нийт 72 бүтээл ирснээс, гар зургийн уралдаанд:

  • Б.Сэргэлэн – нэгдүгээр байр - 29-р сургууль
  • Г.Билгүүн -   хоёрдугаар байр - 62-р сургууль
  • Э.Ариунзул - гуравдугаар байр - 55-р сургууль
  • С.Балсандорж – тусгай байр - 63-р сургууль

       Эсээ бичлэгийн уралдаанд:

  • Ц.Арвин – нэгдүгээр байр – 62-р сургууль
  • М.Эркежан – хоёрдугаар байр – Налайх дүүрэг
  • Э.Отгонбаяр - гуравдугаар байр - 55-р сургууль
  • Ц.Отгонтунгалаг – тусгай байр – Налайх дүүрэг

Мөн өдөрлөгийн үеэр ОНОТХҮ-ний төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Өдөрлөг өнөөдөр нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төв Дүнжингаравт боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404