"Хандгай" нэрийн архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
2019/12/03

Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлалтай “Үүрд мөнхжин бадрана” ХХК-ийн “Эх жаргалан” худалдааны төвд “Мөнхжин-Од” ХХК-ийн Хандгай нэрийн архийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч байна.

Уг архийг үйлдвэрлэдэг "Мөнхжин-Од" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож, цуцалсан болно.

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд "Хандгай" нэрийн архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: НМХГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404